Category:

Kaspersky Internet Security – 1 жил

62,000162,000

Цэвэрлэх
PID: KIS Шошго:

Тайлбар

Бүх төхөөрөмжид зориулсан Kaspersky Internet Security бол Windows, Android, Mac IOS платформ дахь дурын төхөөрөмжид зориулсан хамгаалалтын шийдэл юм. Kaspersky Internet Security-д хэрэгжүүлсэн хосолсон хамгаалалтын инноваци систем нь аюулгүй байдлыг бүрэн хангахын зэрэгцээ үүлэн болон антивирусын технологийн тусламжтайгаар компьютерын нөөцийг үр ашигтай ашиглах боломийг бүрдүүлнэ. Хортон програм, спам болон бусад интернетийн аюулыг илрүүлж шуурхай арга хэмжээ авдаг. Хэрэглэгч нэгэн зэрэг 2, 3, 5 төхөөрөмжинд ашиглах боломжтой.

Kaspersky Internet Security шийдэл нь сэжиг бүхий програм хангамж, вэбсайтыг ажиллуулж эхлэхээс өмнө хандалт, байр байдлыг шалгаж, аюулын зэргийг тодорхойлдог. Kaspersky Internet Security хакерын халдлага, интернет луйвар, хувийн мэдээллийн хулгайнаас хамгаалахын зэрэгцээ нийгмийн сүлжээн дэх аюулгүй байдлыг хангаж интернет худалдааг аюулгүй хийх боломжийг олгодог. Kaspersky Internet Security хүүхдийн утас, интернетийн хэрэглээг зохицуулах үүрэгтэй эцэг эхийн хяналтын функцийг мөн агуулсан байдаг.

Бүтээгдэхүүний онцлог:

  • Windows, Mac и Android хамгаалалт
  • Санхүүгийн нэмэлт хамгаалалт
  • Интернет орчиндох хүүхдийн аюулгүй байдлын хамгаалалт
  • Мэдээллийн Аюулгүй байдал ба нууцлал
  • Энгийн ажиллагаа
  • Онлайнаар хаанаас ч удирдан ашиглах болмжтой.

Лицензжүүлэлтийн схем:

Kaspersky Internet Security for all device төхөөрөмжийн тоогоор лицензжүүлнэ. Лиценз нь 1 жилийн хугацаатай байна. Хэрэглэгч цаашид лицензээ жилээр сунгаж үндсэн үнээс ойролцоогоор 30-35% -н хямдралтайгаар сунгалтын лиценз худалдан авна. Хямдралтай үнээр авахад урд жилийн лицензийн хуулбар шаардлагатай байдаг.

Нийлүүлэлтийн хэлбэр

Хайрцаг – Эцсийн хэрэглэгчид зориулсан. Дотроо диск, идэвхжүүлэлтийн код, хэрэглэгчийн гарын авлагыг багтаасан.

Электрон лиценз – Төлбөр төлсний дараа худалдан авагчийн э-шууданд бүтээгдэхүүний идэвхжүүлэлтийн код, инстал татах холбоос, цахим гарын авлага бүхий шуудан ирнэ.