Category:

Kaspersky Anti-Virus – 2 Компьютер / 1 жил

46,00058,000

Цэвэрлэх
PID: KAV Шошго:

Тайлбар

Kaspersky Anti-Virus програм хангамж – бол хортон програмаас хамгаалах компьютерын үндсэн хамгаалалтын шийдэл юм. Kaspersky Anti-Virus үүлэн системийн мэдээллийн тусламжтайгаар хортонг компьютерт нэвтрүүлэхгүй байх зарчмаар агшин зуур илрүүлж хариу үйлдэл үзүүлдэг. Үүлэн болон антивирусны хосолсон технологийн тусламжтайгаар компьютерын аюулгүй байдлыг дээд зэргээр хамгаалах болно. Kaspersky Anti-Virus програмыг компьютерт ажиллуулж эхэлхээс өмнө, аливаа сайт руу орохоос өмнө түүний аюулын түвшинг тодорхойлдог.

Kaspersky Anti-Virus програмын шинж чанар:
Шинэ хортонг агшин зуур илрүүлдэг хосолсон технологит програм.

Компьютерын хяналтыг алдагдуулж, мэдээллийг хулгайлах зорилготой хортон програмаас хамгаална.

Програмын сэжиг бүхий үйлдлүүдийг тодорхойлох, хортой өөрчлөлтийг зогсоох үйл ажиллагааны нэгдсэн хяналт.

Аюултай интернэт эх үүсвэрүүдийг шүүх, хаах.

WiFi, 3G, 4G –н интернет урсгалын хяналт.

Шифрлэлтийн програмын хамгаалалт.

Хакерын халдлагаас хамгаална.

Хувийн мэдээлэл хамгаалах Анти-Фишинг модуль.

Вирустсэн тохиолдолд системийг дахин сэргээх, худалдан авалтанд Диск дагалдаж ирнэ.

Үйлдлийн системийн ачааллыг бууруулах, ажиллагааг сайжруулах зорилго бүхий Windows-н хүлээлгийн горим дохь ажиллагаа, Windows 8/8.1-н өргөтгөсөн туслалцаа.

Програмын шинэ хувилбар руу үнэгүй шилжих.

 

Лицензжүүлэлтийн схем:

Kaspersky Anti-Virus компьютерын тоогоор лицензжүүлэгддэг. Лицензийн хугацаа 1 жил. Худалдан авагч цаашдаа лицензээ жилээр сунгаж үндсэн үнээс ойролцоогоор 25% -н хямдралтайгаар сунгалтын лиценз худалдан авна. Хямдралтай үнээр авахад урд жилийн лицензийн хуулбар шаардлагатай байдаг.

Нийлүүлэлтийн хэлбэр

  • Хайрцаг– Эцсийн хэрэглэгчид зориулсан. Дотроо диск, идэвхжүүлэлтийн код, хэрэглэгчийн гарын авлагыг багтаасан.
  • Электрон лиценз– Төлбөр төлсний дараа худалдан авагчийн э-шууданд бүтээгдэхүүний идэвхжүүлэлтийн код, инстал татах холбоос, цахим гарын авлага бүхий шуудан ирнэ.