1.Нийтлэг үндэслэл

  1. Softline.mn нь Софтлайн Азия ХХК-ийн албан ёсны эрхтэй бүтээгдэхүүны интернэт худалдааны вэб сайт бөгөөд энэхүү журам нь уг вэб сайтаар үйлчлүүлэх, худалдан авалт хийхтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино.
  2. Энэхүү журам нь худалдан авагч худалдан авалт хийх, үйлчлүүлэхээсээ өмнө хүлээн зөвшөөрч баталгаажуулсаны үндсэн дээр хэрэгжинэ.
  3. Энэхүү журмын хэрэгжилтэнд Софтлайн Азия ХХК /цаашид компани гэх/ болон хэрэглэгч /цаашид худалдан авагч гэх/ хамтран хяналт тавина.
  4. Үйлчилгээний нөхцөлд өөрчлөлт оруулсан тохиолдолд бүртгэлтэй хэрэглэгчидэд цахим шуудангаар мэдэгдэнэ.

2. Вэб сайт, түүний үйл ажиллагаа

  1. www.softline.mn вэб сайт нь зөвхөн интернэтээр програм хангамжийн лицензийн худалдаа явуулах зорилготой байнгын ажиллагаатай вэб сайт байна.
  2. “softline.mn” худалдааны тэмдэгт нь Софтлайн групийн өмч байх бөгөөд энэхүү вэб сайтын лого, нэр, загварыг хуулах, олшруулах, дуурайх, өөр бусад ямар нэгэн зүйлд ашиглахыг хориглоно.
  3. Вэб сайтын хөтлөлт, түүний аюулгүй байдал, вэб сайтын худалдан авагчдын мэдээллийн нууцлалыг компани бүрэн хариуцна.
  4. Энэхүү журмын бүх нөхцлийг вэб сайтанд тусгасан байна.
  5. Вэб сайт нь өдөр бүр 24 цагийн ажиллагаатай байх бөгөөд барааны хүргэлтээс бусад бүх үйлчилгээ уг хугацаанд автоматаар хийгддэг байна.
  6. Компанийн Интернэт худалдааны мэргэжилтэн нь ажлын өдөр 09:00-18:00 , Бямба, Ням гарагт амарна.
  7. Компани вэб сайтын мэдээллийн шинэчлэл, үнийн өөрчлөлт, хөнгөлөлт урамшуулал болон шинэ үйлчилгээний талаарх мэдээллийн үнэн зөвийг бүрэн хариуцна.
  8. Худалдан авагч вэб сайтын талаар санал гомдол, бэлэн биш бүтээгдэхүүнийг захиалж авах хүсэлт, шинэ санал, шүүмжлэлийг вэб сайт руу чөлөөтэй илгээх эрхтэй.

3. Вэб сайтын гишүүнчлэл

  1. Вэб сайт нь гишүүнчлэлтэй байна. Вэб сайтаар үйлчлүүлэх буюу худалдан авалт хийхийг хүссэн ямар ч худалдан авагч вэб сайтын гишүүн байх ёстой.
  2. Гишүүнчлэлийг хувь хүн болон байгууллага гэж 2 ангилна.
  3. Гишүүний мэдээллийн бүрэн бүтэн, үнэн зөв байдлыг компани цаг тухай бүрт шалгаж байх ба эдгээр мэдээлэл нууц байж, нууцлалыг бүрэн хариуцна.
  4. Худалдан авагч вэб сайтад гишүүнээр бүртгүүлэхийн тулд зөвхөн имэйл хаяг, нууц үгийг оруулна.
  5. Худалдан авагчийн мэдээллийн үнэн зөв, бодит байдалд худалдан авагч бүрэн хариуцлага хүлээнэ.
  6. Нэг худалдан авагч нэг л имэйл хаягаар гишүүн болох эрхтэй. Ашиглагдсан имэйл хаяг дахин өөр гишүүнчлэлд ашиглагдахгүй.
  7. Шинээр бүртгүүлж вэб сайтын гишүүн болмогц тухайн гишүүнд данс үүснэ. Дансанд худалдан авалтын түүх, өөрийн мэдээлэл, хүргэлтийн хаяг бөгөөд банкны төлбөрийн картын ямар ч мэдээлэл хадгалагдахгүй.
  8. Худалдан авагч нэгэн зэрэг хэдэн ч худалдан авалт хийж болох бөгөөд худалдан авалтын тоо хэмжээ, үнийн дүнд хязгаарлалт байхгүй.
  9. Худалдан авагч худалдан авсан бараа бүтээгдэхүүнээ вэб сайтын журмын хязгаарлалд заагдсан хүссэн байршил, хаягаар хүргүүлэх эрхтэй.
  10. Хэрэв худалдан авагч буруу эсвэл худал мэдээлэл оруулах, гишүүнийхээ үүргийг биелүүлээгүй зэрэг үйлдэл гаргавал тухайн гишүүний дансыг хаана.

4. Интернет худалдаа

  1. SOFTLINE.mn интернет вэб сайтаар дамжуулан албан ёсны эрхтэй програм хангамж худалдаална.

5. Үнэ, төлбөр тооцоо

  1. Вэб сайтад байрласан барааны үнэ нь банкны төлбөрийн картын хураамж, НӨАТ нэмэгдсэн эцсийн жижиглэн худалдаалах үнэ байна.
  2. Гадаадын банкны төлбөрийн картаар худалдан авалт хийгдэх үед төлбөл зохих дээрх дүн дээр тухайн картын хураамжийн хувь нэмэгдэнэ.
  3. Интернет дэлгүүрээр худалдан авалт хийхэд Урамшуулалын купон ашиглах боломжтой
  4. Худалдан авагч төлбөрөө дараах төлбөрийн сонголтуудаар хийх боломжтой.
    a. Банкны төлбөрийн карт (дотоод, гадаад).
    b. Бэлнээр / Картаар (бараа хүргэгчид өгнө).
    c. Банкны данс хоорондын шилжүүлгээр (барааны төлбөр компанийн дансанд орсон үед хүргэлт хийгдэнэ).
    6. Худалдан авалт хийх үед агуулахын үлдэгдэл хүрэлцэхгүй байвал худалдан авагч барааны үнийн дүнгийн 100% хувийн урьдчилгааг онлайнаар төлж барааг захиалан авах боломжтой байна.

6. Хүргэлт

  1. Худалдан авсан барааг компанийн бараа хүргэгч нар хүргэнэ.
  2. Интернет дэлгүүрийн 09.00-19.00 цагийн хооронд хийгдэнэ. Барааны үнийн дүн нь 200,000 төгрөгөөс их байвал хот дотор үнэ төлбөргүй байна. Харин худалдан авсан барааны үнийн дүн нь 200,000 төгрөгөөс бага байвал дараах төлбөртэй байна:
    a. Энгийн хүргүүлэх бол 3,000 төгрөг
    б. Хурдан хүргүүлэх бол 6,000 төгрөг
  3. Хот доторх хүргэлт нь хотын дараах хязгааруудад хийгдэнэ:
    a. СХД: 5 Шар, 21-р хороолол, Баянхошуу
    b. ЧД: Чингэлтэй, 7 буудал
    c. СБД: Дамбадаржаа
    d. БЗД: Улиастай
    e. ХУД: Нисэх
  4. Хотоос гадагш хүргэлт хийхгүй.

7. Барааг хүлээлгэж өгөх

  1. Бараа хүргэгч барааг худалдан авагчид хүлээлгэн өгөхөөс өмнө бичиг баримтыг нь шалгана.
  2. Худалдан авсан барааг бараа хүргэгч нь бүрэн бүтэн байдал, иж бүрдлийг нь сайтар шалгаж зарлагын падаан худалдан авагчид хүлээлгэн өгнө.
  3. Бараа хүргэгч нь зарлагын падаан дээр худалдан авагчаар гарын үсэг зуруулан нэг хувийг нь авна.
  4. Худалдан авагч төлбөрийг бэлнээр төлсөн үед бараа хүргэгч “Бэлэн мөнгөний орлогын баримт”-ыг үйлдэж, худалдан авагчаар гарын үсэг зуруулан авна.

8. Бараа буцаах нөхцөл

  1. Softline.mn интернет дэлгүүрээс худалдан авсан барааг хүргэлт хийгдэхээс өмнө буцаах тохиолдолд Интернет худалдааны мэргэжилтэнтэй холбогдож буцаалт хийж болно. Энэ тохиолдолд интернетээр төлөгдсөн барааны төлбөрөөс банкны төлбөрийн картын 2%-ийн хураамжийг суутгаж авах болно.
  2. Барааны буцаалт хийгдэхгүй шалтгаан
    a. Бүтээгдэхүүний идэвхижүүлэх кодыг хусаж арилгасан тохиолдолд.
    b. Имэйлээр бүтээгдэхүүнийг идэвхижүүлэх код илгээгдсэн тохиолдолд.
  3. Барааны буцаалт нь дараах шалтгаанаар хийгдэж болно.
    a. Сэтгэл ханамжийн баталгаат хугацаанд /72 цаг/ буцаагдах үед буцаах барааны оронд ижил төрлийн бараанаас сонгож дахин худалдан авалт хийнэ. Энэ тохиолдолд өмнөх нөхцөлийг зөрчөөгүй байх ба худалдан авагчид хүргэлтийн төлбөрийг буцаан олгохгүй.
    b. Бараа алдаатай тохиолдолд /үйлдвэрлэгчийн/ шинэ ижил бараагаар сольж өгөх бөгөөд хүргэлтийн мөнгийг нэмж авахгүй.

9. Урамшуулал ба хямдрал

  1. Вэб сайт нь дараах тогтмол урамшууллыг гишүүддээ үзүүлдэг байна. Үүнд:
    a. Софтлайн-ы монгол дах салбар компани бэлэгтэй, урамшуулалтай худалдаа явуулж байгаа үед Интернет дэлгүүр мөн адил урамшуулалтай байна.

10. Интернет дэлгүүртэй холбоо барих

  1. Интернет дэлгүүр нь худалдан авагч, гишүүдтэйгээ байнгын холбоо тогтоож, заавар зөвлөж, тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүлээн авч шийдвэрлэж байна.
  2. Дараах мэдээллийн сувгаар худалдан авагч, гишүүдтэй холбогдож харилцана:
    a. Суурин утсаар холбогдох – 75850765, Гар утас – 89010765
    b. Вэб сайтын чатаар
    c. Facebook хуудсаар
    d. info@softline.mn имэйл хаягаар

11. Вэб сайтын цагийн хуваарь

  1. Вэб сайт нь 24 цагийн ажиллагаатай байна.
  2. Интернет худалдааны мэргэжилтний ажиллах цаг:
    a. Даваа-Баасан: 09:00-18:00
    b. Бямба, Ням гарагт амарна.
  3. Бараа хүргэлт:
    a. Програм хангамжийн бүтээгдэхүүний хүргэлт хийх журмын дагуу өдөр бүр 09:00-19:00 цагийн хооронд.
    b. Тоног төхөөрөмжийг ажлын 2 хоногийн дотор хүргэж өгнө.

12. Нууцлалын баталгаа

  1. Баталгаа – Софтлайн Азия ХХК нь www.softline.mn сайтаар үйлчлүүлэгч, гишүүдийнхээ мэдээллийн нууцлалыг нэн тэргүүнд тавих ба халдашгүй байдлыг бүхий л харилцаанд бүрэн ханган ажиллана. Зочин www.softline.mn вэб хуудсаар үйлчлүүлж гишүүн болох нь дараах нууцлалын баталгааг хүлээн зөвшөөрсний илрэл юм.
  2. Гишүүний хувийн мэдээлэл – www.softline.mn вэб хуудсанд оруулж өгсөн бүхий л мэдээлэл нь мэдээллийн баазад аюулгүйгээр хадгалагдах болно. Оруулсан мэдээллийг зөвхөн гишүүдэд тустай нөхцлөөр буюу гишүүдийн хүсэлтэнд хариулах, цааш цаашдын үйлчилгээнд шинэчлэл хийхэд анхаарах, гишүүдтэй холбоо барих зэрэгт ашиглана. Мөн гишүүд өөрийн оруулсан мэдээллээ хэдийд ч харж, өөрчлөх боломжтой байна.
  3. Мэдээллийн хамгаалалт – Гишүүдийн мэдээллийг хүлээн авахдаа SSL (Secure socket layer) буюу мэдээллийг өндөр нууцлалтайгаар интернетээр дамжуулах технологи хэрэглэнэ. Гишүүдийн оруулсан хувийн мэдээллийг чандлан хадгалж хэн нэгэн гуравдагч этгээдэд дамжуулахгүй бөгөөд мэдээллийн бааз нь янз бүрийн халдлагуудаас сайтар хамгаалагдсан байх болно. Мөн гишүүн өөрөө мэдээллийн аюулгүй байдлаа хангах үүднээс гуравдагч этгээдэд нэвтрэх нэр, нууц үгээ дамжуулахаас зайлсхийх хэрэгтэй.
  4. Мэдээллийн халдашгүй байдал – Хууль хяналтын байгууллагын албан ёсны шаардлага баримт дээр үндэслэн хамтран ажиллаж байгаа нөхцлөөс бусад ямар ч нөхцөлд мэдээллийн нууцыг бусдад дамжуулахгүй чандлан хадгална.
  5. www.softline.mn нь 16-с дээш насны хэрэглэгчдэд үйлчилнэ. 16-с доош насны хэрэглэгчид эцэг эх, асран халамжлагчийнхаа тусламжтай үйлчилгээний нөхцлийн дагуу худалдаа, үйлчилгээ авах боломжтой. Хэрвээ хүүхэд нь эцэг эхийн зөвшөөрөлгүйгээр мэдээлэл оруулсан бол Интернет худалдааны мэргэжилтэн гишүүний эрхийг түдгэлзүүлэх эрхтэй байна.

13. Бусад зүйл

  1. Худалдан авагчийн мэдээлэл болон төлбөрийн талаар ямар нэгэн асуудал эсвэл тодруулга гарвал Интернет худалдааны мэргэжилтэн гишүүний утас эсвэл имэйл рүү холбогдож лавлагаа хийж болно.
  2. Худалдан авагчаас гарсан гомдол, маргаантай асуудлыг вэб сайтын үйлчилгээний нөхцөл, нууцлалын баталгаа болон Монгол улсын хууль дүрмийн дагуу шийдвэрлэнэ.
  3. Худалдан авагч лавлагааг 7585-0765, 8901-0765 утсаар, имэйл буюу чат ашиглан Интернет худалдааны мэргэжилтэнгээс авч болно.